Бээжин хот шинэ нисэх буудалтай болно

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-01-23 09:56:25

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод шинээр баригдаж буй Да Шин олон улсын нисэх онгоцны буудлын анхан шатны дэд бүтцийн ажлууд дуусч туршилтын нислэг үйлдэх үе шатанд шилжлээ.

Мягмар гарагийн 10:10 цагт тус нисэх буудалд анхны туршилтын онгоц амжилттай газардсан байна. Ингэснээр нисэх онгоцны буудлыг тун удахгүй хүлээлгэн өгөхөд бэлэн болж байгаа юм. 

Да Шин олон улсын нисэх онгоцны буудлын туршилтын хугацаа өнөөдрөөс эхлэн 3-р сарын 15-ны өдөр хүртэл хоёр сар орчим үргэлжлэх юм. Улмаар 6-р сарын 30-ны өдөр барилгын ажил бүрмөсөн дуусаж, 9-р сарын 30-наас өмнө ашиглалтад орох юм.

Одоогоор дотоод засал чимэглэл, дулааны ажлууд болон зарим нислэгийн зурвасын ажлууд, чиглүүлэлтийн гэрэлтүүлэг хийх, авто машины зогсоолын дотоод засал зэрэг ажлууд хийгдэж дуусаагүй байна. 

А.Анхбаяр

Холбоотой мэдээ