Хятад жуулчид гар утсаар төлбөр тооцоогоо хийх нь нэмэгджээ

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-01-29 12:37:36


Бээжин /МОНЦАМЭ/. Гадаад улс орнуудад аялж буй Хятад жуулчдын бэлэн мөнгөөр хийж буй төлбөр тооцооны нийт дүн анх удаа гар утсаар хийж буй гүйлгээний дүнгээс бага гарсан байна. Энэ талаар Нелсон болон Алипэй компаниудын хамтран гаргасан судалгаанд дурджээ.

 Судалгаанд хамрагдсан иргэдийн 70 орчим хувь нь гадаадад гар утсаараа төлбөр төлж байсан гэсэн байна.

 Тус судалгаанд 2800 гаруй хятад жуулчин болон гадаадын 1200 гаруй компани, аж ахуйн нэгж хамрагджээ. Өнгөрсөн онд хятад жуулчдын гадаад улсад аялж байх үеийн хэрэглээ 9 хувиар өсчээ. Мөн судалгаанд хамрагдсан гадны компаниудын 60 орчим хувь нь Хятад улсад ашигладаг Алипэй төлбөр тооцооны аппликейшныг нэвтрүүлснээр тус газраар үйлчлүүлэгч жуулчид болон орлогыг өсгөсөн байна.

Гар утсаар төлбөр тооцоо хийж буй хятад жуулчдын ихэнх нь 1990-ээд оны залуучууд байгаа бол 1960,1970-аад оныхны 68 хувь нь энэ үйлчилгээний идэвхтэй хэрэглэгч болсон дүн гарчээ.

                                                                                                                                                                                            А.Анхбаяр

Холбоотой мэдээ