Хятадын Цагаан сарын өмнөх “нүүдэл” эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-01-22 09:09:45


Бээжин /МОНЦАМЭ/. Азийн олон улсад Хаврын баяр буюу манайхаар Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Хятад улсад ч мөн энэ жишгээр Цагаан сарын баярыг жил бүр өргөн тэмдэглэж, хүн бүр эцэг эхдээ золгож халуун ам бүлээрээ цугладаг.

Цагаан сарын өмнө иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг бөгөөд үүнийг Хятад улсад “Хаврын нүүдэл” хэмээн нэрлэдэг юм.

 Өнөөдөр энэ жилийн Хаврын нүүдэл албан ёсоор эхэлж байгаа бөгөөд урьдчилсан тооцоогоор энэ жил давтагдах тоогоор 2.9 тэрбум зорчигч аялах төлөвтэй байгаа юм. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс төмөр замаар 410 сая, агаарын тээврээр 73 сая, усан замаар 43 сая хүн зорчино гэсэн тооцоо гарсан байна. Энэ тооцооллоор бол төмөр замын зорчигч 8.3 хувиар, агаарын тээврийнх 12 хувиар өсөх аж. 

А.Анхбаяр

Холбоотой мэдээ