Монгол хэл бичгийн багш нарын дунд бэсрэг сорилго зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-22 10:13:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичгийн багш нарын мэргэжлийн онол, заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх,  харилцан суралцах, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор онол арга зүйн сургалт зохион байгуулав.

Сургалтын үеэр “Оюуны хэлхээ-1” буюу монгол хэл, бичиг, уран зохиол зэрэг 3 судлагдахуун хичээлээр бэсрэг сорилго зохион байгуулсан нь шинэлэг бөгөөд багш нарын мэдлэг чадварыг бодитой үнэлэх, ил тод нээлттэй байхад чиглэсэн үнэлгээний оновчтой хэлбэрийг сонгосон нь онцлог байлаа. Тухайлбал монгол хэлний сорилгыг “Шалгалтын материал засагч сканнер”-аар засаж, 70 гаруй багшийн материалыг 3 минутын дотор уншиж, 20 гаруй үр дүнг танилцуулж байв. Мөн төрөөс баримталж буй монгол хэл, бичгийн  талаарх бодлого, аймгийн “Эх хэл бичиг” хөтөлбөрийн хэрэгжилт, энэ онд зохион байгуулах үйл ажиллагаагаа хэлэлцэж, ирэх 5 дугаар сард зохион байгуулах Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, түүнийг угтан хийх үйл ажиллагаагаа хэлэлцэн төлөвлөсөн бөгөөд сургалтад 32 сургуулийн төлөөлөл 70 гаруй багш нар хамрагдаж, 4 өдрийн турш хамтдаа суралцжээ.

Холбоотой мэдээ