Сайнцагаан сумын хогийн цэгийн орчмоос үхсэн 61 гахай олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-21 17:24:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс зүүн урагш байрлах хогийн цэгийн орчмоос үхсэн 61 гахай олдож, шалтгааныг нь тодруулахаар шинжилгээнд явуулаад байна хэмээн аймгийн Мал эмнэлгийн албаны дарга Ш.Мөнхдүүрэн мэдэгдлээ.

Сайнцагаан сумын 9 дүгээр багийн иргэн Галсандоржийн гахай үхээд байна гэсэн мэдээллийн дагуу 1 дүгээр 12-ны өдөр гахайнаас дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэвэр төв лабораторийн шинжилгээгээр онош нь баталгаажиж, Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Харин үхсэн гахайнууд хэзээ үхсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд аймгийн мал эмнэлэг, бусад холбогдох байгууллагууд энэ талаар мэдэж, сумын Засаг даргын захирамж гарахаас өмнө мялзан өвчин гарсан байж болзошгүй байгаа ажээ.

Дээрх гахайнууд хэний гахай болох нь одоогоор тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ