Сураггүй болсон иргэнийг эрэх ажиллагааг зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-14 10:46:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны харьяат 28 настай, эрэгтэй иргэн Ө 12 дугаар сарын 2-ны өдөр шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас  гэртээ харих гэж гараад сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагааг 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоожээ.


Эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Улсын тусгай хамгаалалттай газрын 5 хүн, ар гэрийн 6 хүн, нийт 30 хүн, 5 автомашин, 1 завьтай Эгийн голын хойд эрэг дагуу 60 цооног, урд эрэг дагуу 70 цооног нийт 130 цооног гарган усны камер ашиглан 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эгийн голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 20 см, дунд хэсэгтээ зарим газраа хөлдөөгүй,  өдөртөө 13-17 градус, шөнөдөө 26-28 градус хүйтэн байсан ажээ.

                                                                                                                               

 

Холбоотой мэдээ