Канзас муж улсад Тед Круз ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч сентатч Тед Круз тус улсын Канзас муж улсад болсон ерөнхийлөгчийн сунгаанд ялсныг санал асуулгын дүн харуулжээ.
Техас муж улсаас сонгогдсон сенатч нийтдээ 48.2 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Дональд Трампыг намын идэвхтнүүдийн 23.3 хувь нь дэмжсэн байна. Харин сенатч Марко Рубиод 16.7 хувь нь, Огайо муж улсын захирагч Жон Кейсикт 10.7 хувь нь саналаа өгчээ.
Техаст ялснаар Круз нийттдээ таван ялалттай болж байна. Тэрбээр Айова, Оклахома, Аляск болон төрөлх Техас муж улсад ялсан юм. Түүний гол өрсөлдөгч болох Трамп одоогийн байдлаар 10 муж улсад ялаад байна.
Канзаст болсон санал хураалтын дүнд Круз намын их хуралд оролцох 17 төлөөлөгчийн саналыг авч байна. Уг их хурлаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас өрсөлдөх албан ёсны нэр дэвшигчийг тодруулна. Трамп зургаан төлөөлөгчийн дэмжлэгийг авчээ.
АНУ-д бямба гарагт нийтдээ таван муж улсад нам дотроос нэр дэвшигч тодруулах санал хураалт болсон байна. Бүгд Найрамдах намын идэвхтнүүдийн хурал Кентукки, Мэн, Небраска муж улсад болж байгаа бол Луизана, Канзаст хоёр намын хоёулангийнх нь сунгаа болж байна. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчид намын их хуралд 155 төлөөлөгчийн саналын төлөө өрсөлдөж байгаа бол Ардчилсан намынхан 126 төлөөлөгчийн дэмжлэг авах ёстой.
Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд долдугаар сард болох намын их хурлын 2472 оролцогчоос 1237-гийнх нь саналыг авах ёстой байна.
Д.Жаргал