“Хөх уулсын давалгаа” фото альбом хэвлэгдлээ

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 12:29:16

Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадна дотны жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд ирсэн хүн бүр онгон дагшин байгаль, гүн цэнхэр нуурын цэвэр тунгалагыг магтан биширдэг билээ.

Тэгвэл далай ээжийг шүтэн бишрэгч хүн бүрт зориулсан Хөвсгөл далайн түмэн өнгө, мянган гайхамшигийг харж болох “Хөх уулсын давалгаа” фото альбом хэвлэгдэн гарчээ. Зургийн цомгийг аймгийн Боловсрол соёлын газрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Баасансүрэн эмхтгэн гаргасан бөгөөд Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сум, Ханх сумын байгаль, түүх соёлын үнэт үзмэрүүд цомогт багтжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ