Аргамжаат авто загварын уралдааныг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 12:11:35

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын Тэргүүний 4-р сургууль, ДЗОУБ-ын СОНХХ-тэй хамтран Сэлэнгэ аймгийн ЕББД 9-н сургуулийн 1-12-р ангийн сурагчдын дунд “L2 формула” аргамжаат авто загварын уралдааныг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Анхны “L2 формула” аргамжаат авто загварын уралдаан нь сурагчдын техник сэтгэлгээ, ур чадварыг нэмэгдүүлсэн, хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн, хүүхэд болгоныг урамшуулсан, бие биенээсээ туршлага судалсан, сурагчдын хүсэн хүлээсэн сайхан тэмцээн болж чадсанаараа онцлогтой болсон байна.

Цаашид тэмцээний цар хүрээг өргөжүүлэх, бэлтгэл зохион байгуулалтыг  сайжруулах, оролцох сурагчдын тоог нэмэгдүүлэх, талаар анхаарч ажиллах хэрэгтэй юм байна хэмээн зохион байгуулагчид хэллээ. Тэмцээнд Сүхбаатар сумын 1, 3, 4, 6-р сургууль, Хэрх, Түнхэл тосгод, Цагааннуур, Орхон, Мандал сумын 2-р сургуулийн нийт 79 сурагч, 9 багш оролцсон байна. Ингээд уралдааны нэгдсэн дүнгээр бага насны ангилалд тэргүүн байрыг Сүхбаатар сумын 4-р сургуулийн 2б ангийн сурагч Х.Хонгорзул, дунд насны ангилалд тэргүүн байрыг Цагааннуур сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Б.Цогтжаргал, ахлах насны ангилалд тэргүүн байрыг Сүхбаатар сумын 4-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Нандинчимэг нар эзэлжээ. Тэмцээний шилдэг загварт бага насанд Сүхбаатар 4-р сургуулийн 2б ангийн сурагч Х.Хонгорзул, дунд насанд Сүхбаатар 4-р сургуулийн 7б ангийн сурагч Э.Ерөөлт, ахлах насанд Сүхбаатар 4-р сургуулийн 11а ангийн сурагч У.Цэнгүн нарын машины загвар орсон байна.

Харин тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Сүхбаатар 4-р сургууль, дэд байрт Цагааннуур сумын ЕБС, гутгаар байрт Сүхбаатар 6-р сургуулийн баг хамт олон тус тус шалгарчээ. Уралдааны Ерөнхий шүүгчээр Сүхбаатар сумын 4-р сургуулийн Техниологийн багш Ш.Ганболд, хөндлөнгийн шүүгчээр ХГБХХ-ийн Нисэх загварын дугуйлангийн багш н.Ханбүргэдэй, Орхон сумын Технологийн багш н.Мандах, Түнхэл тосгоны багш С.Лхагважав, Цагааннуур сумын Технологийн багш н.Орхонбаатар, Мандал 2-р сургуулийн Технологийн багш Э.Эрдэнэ-очир нар хамтран ажиллажээ.

Уг уралдаан нь анх удаа сургуулийн хүүхдүүдийн дунд гурван насны ангилалд зохион байгуулсан нь сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн ажил болжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ