Франц хэлтэн орнуудын кино наадам Тэнгис кино театрт болно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2016-03-02 13:41:13

Монгол-Францын төв, Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас Швейцарийн хөгжлийн агентлаг, Канад Улсын ЭСЯ болон Алтан хальс холбоо хамтран “Франц хэлтэн орнуудын кино наадам”-ыг 7 дахь удаагаа энэ сарын 12-13-нд Тэнгис кино театрт зохион байгуулна.

Наадмын үеэр олон улсын кино наадамд нээлтээ хийн, шагнал хүртсэн шилдэг Франц хэлээрх кинонуудыг сонгон олон нийтэд хүргэх юм. Энэ жил Франц, Швейцарь, Канад, Бельги, Итали, Египет, Леван зэрэг орны нийт долоон киног гаргахаар бэлтгэжээ.

Канад улсыг энэ жилийн онцлох орноор сонгосон тул тус орны хоёр киног толилуулах юм. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Швейцарийн кино найруулагч Фредерик Бэйлиф хүрэлцэн ирж, "Улаан хивс" (2015) киногоороо нээх юм байна.

Нээлтийн дараа кино сонирхогч, уран бүтээлчдэд зориулсан хэлэлцүүлэг болох аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ