Умард Ирландад “Хаадын тоглоом” цувралын кино зургийг авсан газруудаар аялуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-09-26 14:48:13

МОСКВА./РИА Новости/. Умард Ирландын жуулчид 2019 оноос эхлэн Америкийн алдартай цуврал болох “Хаадын тоглоом” киноны зураг авалтыг хийсэн газруудаар аялах боломжтой болно гэж “The Irish Times” сонинд мэдээлжээ.

 

“Эдгээр газар жуулчдын очих дуртай дурсгалт газрууд болно. Уг цуврал киног шимтэн үзэгсэд Вестеросын ертөнцөд өөрийн биеэр очиж танилцах боломжтой. Мөн Банбриж хотод байрладаг “Linen Mill Studios” студитай танилцуулах аялал зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэнд кино зураг авалтад ашигласан хувцас, зэвсэг зэрэг эд зүйлсүүдийг, тайзны засал чимэглэлийг сонирхуулах юм” гэж тус сонинд бичсэн байна.

“Хаадын тоглоом” цуврал кино гарсны дараа Умард Ирланд жуулчдын анхаарлыг хэдийнээ татах болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ