Элэгний С вирус устгах Харвони эм ирэх сарын сүүлээр ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 17:12:47

Сүхбаатар аймаг элэгний хавдар, элэгний бусад өвчлөлөөр улсын хэмжээнд дээгүүр бичигддэг. 2015 онд  аймгийн хэмжээнд 1900 орчим иргэд элэгний вирусын шинжилгээнд хамрагдсан байна. Үүнээс 240 хүн нь В вирустэй, 220 нь С вирустэй болох нь шинжилгээгээр тогтоогджээ.

Энэ бол хөдөө орон нутгийн хувьд өндөр үзүүүлэлт гэдгийг хариуцагч эмч нь хэлж байгаа юм. Тиймээс харвони эм зайлшгүй шаарпдлагтай гэж байлаа.

Элэгний С вирус устгах Харвони эм эхний ээлжинд нийслэлийн хэмжээнд нэн шаардлагатай байгаа хүмүүстээ хүрсэн. Одоо хоёрдугаар ээлжийн буюу хөдөө орон нутгийн иргэдэд хүргэх бүртгэлийн ажил хийгдэж эхлээд байгаа. Сүхбаатар аймгийн хувьд  хоёрдугаар сарын сүүлээр тус эм ирж, эмчлүүлэгчдийн гар дээр очих юм байна.

АНЭ-ийн халдвартын тасгийн их эмч Мөнхгэрэл, дотрын их эмч Д.Оюунсүрэн нар тус эмийг худалдан авах эрхтэй, өөрөө хэлбэл энэ талаар эртнээс бэлтгэгдсэн эмч нар юм. Харин аймгийн хэмжээнд ганцхан Энэрэл баясгалант эмийн сан Харвони эмийг борлуулах итгэмжлэгдсэн эмийн сангаар сонгогджээ.

Ямар ч байсан дээрх хоёр эмч иргэдийн дунд үзлэг шинжилгээ хийгээд Харвоны эмийн эмчилгээнд хамрагдах иргэдлийн хүсэлтийг хүлээн аваад бүртгэж эхэлсэн. Одоогоор 8 хүн эмийг ирмэгц худалдан авч, ууж эмчлүүлэхээр болоод байгаа юм байна.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ