Хүүхдийн мөнгийг ялгавартай олгохыг иргэд эсэргүүцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 16:23:11

Хүүхдийн мөнгийг амжиргааны түвшин тогтоох судалгаагаар 1-17 хүртэлх бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоно гэх сургаар аймгийн нэг цэгийн үйлчилгээний нийгмийн халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын ачаалал эрс нэмэгджээ.

Учир нь иргэд өөрсдийгөө хэддүгээр түвшинд байгааг мэдэхийн тулд тэр гэнэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдчих вий гэх түгшүүр иргэдийн дунд байгаа нь эндээс харагдаж байгаа юм.

Сүхбаатар аймгийн хэмжээнд одоогоор 19956 хүүхэд хүүхдийн мөнгө авдаг. Харин иргэдийн хувьд хүүхдийн мөнгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж, ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ