Механикжсан зоорь ирэх сард ашиглалтад орно
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт механикжсан зоорь ирэх сард ашиглалтад орно. Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал аймгийн төв Даланзадгад суманд 200 тонн багтаамж бүхийн төмс, хүнсний ногооны механикжсан зоорийг барьж байна.
2254 өдөр