"Говь шанх" даншиг наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 11:02:15

Өмнөговь /МОНЦАМЭ/. "Говь шанх" даншиг наадам долдугаар сарын 26-наас 28-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болно. Наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг.

"Говь шанх-2019" наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд зургаан насны хурдан морь, эрлийз гурван насны морь уралдаж,  хүчит бөх барилдаж, сур, шагайн харваа болно.

Наадмын үеэр тусгай хөтөлбөрийн дагуу "Ажнай" талбайд баяр наадмын шоу болох юм. 1999 оноос энэхүү наадмыг зохион байгуулсан уламжлалтай бөгөөд энэ жил "Говь даншиг" наадмын 20 жилийн ой тохиож байна.

Холбоотой мэдээ