Баяр наадмын өдрүүдээр хоёр хүн амиа алджээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-18 14:17:40

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт баяр наадам болон амралтын өдрүүдээр авто ослын улмаас хоёр хүн амиа алджээ.

Дээрх өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарсаныг албаны хүн хэлэв.Энэ сарын 8-наас 12-нд Гурван сайхан уулаас аймаг руу ирж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарын  долоо нь нь согтуу байсан аж.

Иймд иргэдийг амралт зугаалгын үедээ архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг  анхааруулж байна.  

Холбоотой мэдээ