Зэрлэг амьтны эд эрхтэн худалдаалах тухай заруудад судалгаа хийжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд долоон цахим хуудсан дахь зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус худалдаалах мэдээлэлд судалгаа хийжээ. Судалгаагаар саарал чононы эд эрхтэн, үнэгний арьс, алтайн хойлог, тас болон уран шувууны үүр, өд, мах, хулан адууны уушги, зүүн гарын гоёо зэрэг амьтан, ургамлуудтай холбоотой зарууд түгээмэл байжээ.
2168 өдөр