"Бид мартахгүй" өдөрлөг зохион байгууллаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-22 22:14:00

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас "Бид мартахгүй" өдөрлөг зохион байгууллаа. Ард  иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэгээн дурсгалыг ийнхүү хүндэтгэсэн юм.

Өдөрлөгт бэлтгэл хошууч Н.Цогт-Очир уригдаж  ажил үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж сонор сэрэмжтэй ажиллах талаар зөвлөгөө өгч, амь үрэгдсэн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж 108 зул өргөв. 

Тус аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан мөрдөн байцаагч Б.Азжаргал, хэв журмын ахлах байцаагч, ахлах дэслэгч Т.Наранмандах, жолооч дэд ахлагч Б.Сайнзаяа, жолооч ахлах ахлагч Б.Туваанбаяр, хэрэг бүртгэгч дэслэгч Н.Энхтайван нарын гэгээн дурсгалыг ийнхүү мөнхжүүлэн үйл хэргийг нь үргэлжлүүлж яваа албан хаагчид хүндэтгэл үзүүлсэн юм. 



Холбоотой мэдээ