Гэнэт хорогдсон малаас халдварт өвчин илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 16:42:01

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутагт 20 гаруй мал гэнэт үхсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газраас дахин тодруулга авахад шинжилгээний урьдчилсан хариугаар ямар нэгэн халдварт өвчин илрээгүй гэлээ. 

Мөн малын цус болон худгийн уснаас авсан дээжээс ч аюултай зүйл илрээгүй байна. Хорогдсон малаас авсан дээжийг Улаанбаатар хот дахь мал эмнэлгийн төв лабораторид шинжлүүлэхэд өвчин илрээгүй гэсэн хариу гарчээ. Тухайн өдрөөс хойш малчдаас дахин мал үхлээ гэсэн дуудлага ирээгүй байна. 

Малчдын хэлж буйгаар мал нь ус уусны дараа гэнэт үхсэн аж. Малын эмч нарын урьдчилсан таамгаар ургамлын хордлого байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Малчид малдаа дотрын халдварын чиглэлээр урдчилсан тарилга хийлгээд байгаа юм. 

Холбоотой мэдээ