Гудамжинд номын сан байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 16:47:48

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэсэг залуу санаачилж Даланзадгад сумын төв цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлт гудамжинд  гудамжны номын сан байгуулан иргэдэд үйлчилж байна.

Залуус "Соёлын довтолгоо" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийнхөө хүрээнд уг номын сангаа байгуулжээ. Номын сон нь цоож цуурга байхгүй хүссэн хүн бүхэнд нээлттэй байдгаараа онцлог юм.

Тухайн номын сангаас хүмүүс ном аваад цэцэрлэгт хүрээлэнд суугаад уншиж болох ба мөн гэр рүүгээ аваачиж уншиж болно. Харин уншсан номоо заавал эргүүлэн авчирч байх ёстой аж. 

Холбоотой мэдээ