Залуусын гарааны бизнесийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-26 17:36:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт гарааны бизнес эрхлэх залуусыг дэмжих хөтөлбөрийн сургалт болж байна. 

Тус аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг нэмэх, улмаар 5000 ажлын байр бий болгох зорилтыг тусгасан билээ. Уг зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт иргэдийн болон залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь 15-34 насны залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Start up сургалт Даланзадгад сумын 8 дугаар багийн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад 40 орчим залуус оролцож байна. Тэдний гарааны бизнесийг дэмжих зорилгоор 16 төслийг шалгаруулж нийт 160 сая төгрөгийн санхүүжилтийг олгох юм. Сургалт дуусахад төслүүдээ шалгаруулах аж.

Холбоотой мэдээ