Эрчим хүчний хязгаарлалтын улмаас эмнэлгийн зарим үйлчилгээг үзүүлэхгүй

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-17 12:20:47

Өмнөговь /МОНЦАМЭ/ Эрчим хүчний хязгаарлалтын улмаас Өмнөговь аймгийн 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинжилгээ болон урьдчилан сэргийлэх үзлэх хийхгүй гэж албаныхан мэдээлэв.  
Учир нь “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн говийн бүсийн салбараас өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Тавантолгой-Даланзадгад чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засварын ажил хийхээр болжээ.
Тодруулбал энэ сарын 17, 18, 19-ны 08.00 цагаас 21.00 цагийн хооронд Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Номгон, Булган сумын хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ.
Цахилгаан эрчим хүчийг хязгаарласны улмаас дээрх өдрүүдэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зарим үйлчилгээг үзүүлэх боломжгүй төдийгүй чухал шаардлагатай хэсгүүдэд хэсэгчлэн бага оврын цахилгаан үүсгүүрээр цахилгаан үүсгүүр ажиллуулж амбулатори болон тасгуудын үйл ажиллагааг хэвийн явуулах аж. 
Холбоотой мэдээ