Даланзадгадын төвийн замыг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-26 17:20:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд хатуу хучилтай замын эвдрэл их байгаа. Үүнийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Дарданговь" ХХК засаж байна

Тэд Даланзадгадын шинэ суурьшлын бүс, Соёл амралтын хүрээлэн, Хилийн цэргийн 0131-р ангийн чиглэлд 600 мкв зам талбайг нөхөж засварлажээ. Одоо баяр наадмаас өмнө 2190 мкв замыг нөхөж засварлахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Тус компанийн хамт олон өнгөрсөн жил ч мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийн зам засварласан билээ. 

Холбоотой мэдээ