Тост Тосон Бумба үндэсний хэлэлцүүлгийн эхний шатыг Өмнөговьд зохион байуулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-20 21:44:48

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг төдийгүй улс орон даяар шуугиан тарьж байгаа Тос Тосон Бумба үндэсний хэлэлцүүлгийг хоёр үе шаттай хийхээр болжээ.

Энхний хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгадад зохион байгуулах бөгөөд уг хэлэлцүүлэгт урьдчилсан байдлаар 300 гаруй хүн оролцоно.

Харин дараагийн хэлэлцүүлгийг наймдугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрийн ордонд хийхээр төлөвлөж байгаа аж. Нутгийн иргэдийн мэдээлж байгаагаар Тостын нурууны энгэрт үйл ажиллагаагаа эхэлсэн Баянтэсийн уурхай буюу "Сауд Гоби Коэл Транс" ХХК -ийнхан үйл ажиллагаагаа зогсоожээ.

Компанийнхан техникүүдээ өөр газар руу татаж байгаа аж. Ямартаа ч хэвлэлүүд болон иргэдийн дунд зөрүүтэй ташаа мэдээлэл байгаа учраас үүнийг цэгцлэх зорилгоор "Эрс шинэчлэл" ТББ, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ хамтран энэхүү хэлэлцүүлгийг  өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ