Өвөрхангайд “Уран үйлчин” уралдаан боллоо
Ардынхаа сэтгэлийг дээдэлсэн уран үйлчин, оёдолчдын урмыг сэргээж, хөдөлмөрийг үнэлсэн нэгэн сайхан үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас Монгол орон даяар зохион байгуулж буй “Уран үйлчин” уралдааны анхдугаар шатанд Өвөрхангай аймгийн 300 гаруй оёдолчдоос 120 орчим үйлчин оролцон монгол цамц урлаж, ур ухаан, авъяас чадвараа сорьсон юм. Уралдааны хамтрагчаар Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААГ, МСҮТ, Оёдлын холбоо ажиллалаа.
2912 өдөр