Цагдаагаас зугатаасан жолоочийг 100 орчим км газар хөөж барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 10 дугаар сарын 3-ны өдрийн нийгмийн хэв журмын мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас тодрууллаа.
Тус өдөр Цагдаагийн шуурхай удирдлагын албанд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэрийн шинжтэй хоёр, захиргааны зөрчлийн шинжтэй долоон гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Арвайхээр сумын 9 дүгээр багийн иргэн “Э” хашааныхаа үүднээс улсын дугааргүй Мустанг-5 маркын улаан өнгийн мотоциклио алдсан, Богд сумын иргэн “О” нь тус сумын иргэн “Э”, “М” нарт зодуулж, биедээ гэмтэл авсан гэх эрүүгийн шинжтэй мэдээллүүдийг хүлээн авч шалгаж байгаа аж. Мөн Баянгол сумын 2 дугаар багт иргэн “Н” нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж зугтаасныг сумаас 95 км орчим газар хөөж барьж авчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зургаан зөрчлийг илрүүлж, найман тээврийн хэрэгслийг түр саатуулаад байна. Урд шөнө найман хүн эрүүлжүүлэгдэж, найман хүн баривчлагдан хоножээ.

Б.Батчимэг