Бүрд суманд бүтээн байгуулалтын долоон ажил өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-02 13:36:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүрд сум энэ онд ОНХС-ийн 65,927,7 төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн байна.
Тухайлбал “Ахмадын танхим” тохижуулах, спорт зааланд засвар хийх, Бизнес хөгжлийн төв, Музей, Соёлын төвийн барилгад урсгал засвар хийх зэрэг долоон ажилд дээрх мөнгийг зарцуулжээ.
Төлөвлөсөн ажлуудаас дөрөв нв 100 хувь хэрэгжиж, ашиглалтад орсон бол хоёр ажил 70-80 хувьтай, Бизнес хөгжлийн төвийн засварын ажил 20 хувьтай хэрэгжиж байна. Бүтээн байгууллатын ажлыг олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулж, сумын иргэдээс бүл бүрдүүлэн ажлын байраар хангажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ