Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг дахин хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хавар зохион байгуулсан Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа мэдээллийн хувьд зөрүүтэй байна гэж ХХҮГ-аас мэдэгдлээ.
2017 оны 3 сарын 31-ээс 4 сарын 14-ний хооронд явагдсан уг судалгаагаар 12726 өрх айлын мэдээлэл зөрүүтэй байгаа аж.
2017 оны 3 сарын 31-ээс 4 сарын 14-ний хооронд явагдсан уг судалгаагаар 12726 өрх айлын мэдээлэл зөрүүтэй байгаа аж.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл УБЕГ-ын үл хөдлөх хөрөнгө, НДЕГ-ын шимтгэл төлөлт, ҮСХ-ны малын бүртгэлийн данс, ЗТЯ-ны тээврийн хэрэгслийн улсын бүртгэл зэрэг эх сурвалжуудаас илтэд зөрүүтэй байгаа тул өрхийн мэдээллийг баталгаажуулах ажил аймаг, сумын хэмжээнд 9 сарын 15-аас 10 сарын 10 хүртэлх хугацаанд дахин хийгдэж байна.
Тиймээс иргэдийг өөрийн харъяа баг дээр ажиллаж байгаа ХХҮГ-ын мэргэжилтэнд бичиг баримттайгаа ирж, өрхийн мэдээллээ шалган баталгаажуулахыг тус байгууллагаас мэдэгдэж байгаа юм.
Б.Батчимэг