УВС: Дэвшилтэт тоног төхөөрөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Увс аймагт дүрс оношилгоо, лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Жаргалан" хувийн эмнэлэг Япон улсын 160 зүслэг бүхий дэвшилтэт компьютер томографын аппаратыг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
Энэхүү компьютер томограф нь хүний биеийг толгойноос хөл хүртэл бүтэн биеийн оношилгоо хийхээс гадна хавдрын эрт илрүүлгийг хурдан хугацаанд хийдэг, эрүүл мэндэд ээлтэй, маш сайн нарийвчлалтай үзүүлэлтүүдийг харуулдаг, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм.
“Жаргалан" хувийн
эмнэлэг нь 5D эхо, дижитал рентген, дуран, 160 зүслэгт компьютер томограф зэрэг
дэвшилтэт тоног төхөөрөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
Алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдийнхээ цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн, орчин үеийн тоног төхөөрөмжийг Увс аймагт анхлан хувийн хэвшлийн эмнэлэг ашиглалтад оруулж байгаагаараа онцлог юм” хэмээн "Жаргалан" эмнэлгийн захирал А.Алтаншагай ярилаа.