УВС: Спорт заалын барилгын ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-06 12:08:00

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Өмнөговь суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заалыг шинээр барьж байна.


Нийтдээ 2 тэрбум 535 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Өлке констракшн" ХХК ажиллаж байгаа бөгөөд зураг төслийг “Болор төсөл” ХХК гаргажээ.


Одоогоор барилгын ажлын явц 40 гаруй хувьтай, өрлөг, шаврын ажил хийж байна.


Аймгийн ГХБХБГ-аас тус барилга угсралтын ажлын явцад өнгөрсөн долоо хоногт хяналт шалгалт хийсэн юм. Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах, барилгад орсон материалуудын гарал үүсэл, тохирлын гэрчилгээг авах, ил, далд ажлын актыг тухай бүрд баталгаажуулах, барилгын талбайн зохион байгуулалтыг хангах, ажлаа эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

 

Холбоотой мэдээ