Идэвхтэй алхалт зохиож, эрүүл амьдралын талаар мэдээлэл түгээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-10 09:08:02
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Биеийн тамир спортын газартай хамтран "Дэлхийн алхалтын өдөр"-ийг "Жин жиндээ жимбийе" уриан дор зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Татварын хэлтэс, Худалдан авах өмчийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, ерөнхий боловсролын 1, 3, 4-р сургууль зэрэг 10 байгууллагын 100 гаруй албан хаагч, хүүхэд, залуучууд идэвхтэй оролцлоо. 
Дэлхийн алхалтын өдрийн хүрээнд идэвхтэй алхалтын жагсаал, граунд гольф спортын тэмцээн зохион байгуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс "Давсны хэрэглээг бууруулья", "Зохистой хоололт-Таны эрүүл мэнд", "Амны ариун цэврийг сахья" зэрэг эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааны өртөөнүүд ажиллуулав. Оролцогчид Хүүхэд, залуучуудын паркын ойр орчны хогийг түүж, 53 шуудай буюу 312 кг хогийг зориулалтын газарт нь хаяж, эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр орууллаа. 
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ