Төрийн албан хаагчид хэв журмын эргүүлд гарч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар иргэдийн оролцоотой эргүүл, шалгалтын ажлыг эхлүүллээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2-т “Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу архидан согтуурахтай тэмцэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдыг оролцоог нэмэгдүүлэн Арвайхээр сумын хэмжээнд Олон нийтийн эргүүлийг хуваарийн дагуу гаргаж байгаа юм.
10 дугаар сарын 9-ний өдөр аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд Замын цагдаагийн алба хаагч нартай хамтран эргүүл, хяналтаар ажиллаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр тээврийн хэрэгслийг илрүүлжээ.
Дашрамд дурдахад цагдаагийн алба хаагчид өнгөрөгч долоо хоногийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчлийг илрүүлэн холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон ч нөгөөтэйгүүр 36 хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалсан байна.

Б.Батчимэг