"Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025" форум болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, бүтээл үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх “Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025” форумыг зохион байгууллаа.
Энэ үеэр өргөн нэвтрүүлгийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн талаар туршлага, санал бодлоо солилцохоос гадна өргөн нэвтрүүлгийн чиг хандлага, техник технологийн дэвшил, дамжуулах орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан бүтээл үйлдвэрлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Гадаад дотоодын контент, бүтээл үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллах санал тавих, улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой уулзалт хийв. Энэ нь оролцогчдод харилцан туршлага, санал солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээллээ тэлэх боломжийг олгож буйгаараа онцлог болж байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан форумд дотоодын болон
гадаадын телевиз, контент бүтээгч, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч,
үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг өргөн нэвтрүүлгийн салбарын бодлого
боловсруулагч, зохицуулагч, төлөөллөөс
бүрдсэн 100 гаруй зочин,
төлөөлөгч оролцжээ.