ОРХОН: А.Амарын талбайд “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-09 17:16:46

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 15-нд дэлхийн гэр бүлийн өдөр тохиодог.


Энэ өдрийг угтан аймгийн ЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгийг энэ бямба гаригт А.Амарын талбайд зохион байгуулна.


“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгийн зорилго нь нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн оролцоог хангах, спорт танин мэдэхүйн мэдлэг ойлголтыг хөгжүүлж, гэр бүлийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дэмжихэд оршдог.


Өдөрлөгийн үеэр хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон Мөлхөө жаал өртөө, Циркийн тоглолтын өртөө, Эрүүл мэндийн өртөө, Спортын өртөө, Гайхамшигт бяцхан хүмүүс өртөө, Хосын өртөө, Хамтдаа оролцъё өртөө /аав, ээждээ хэлэх үг/, Зураг бол түүх өртөө зэрэг 11 өртөөгөөр спорт, соёл урлагийн олон сонирхолтой үйл ажиллагааг өртөөчлөн зохион байгуулна.


Мөн маргаашийг “Автомашингүй өдөр” болгох бөгөөд Баян худалдааны төвийн уулзвараас Холбооны уулзвар хүртэлх авто замыг 10.00-18.00 цаг хүртэл хаах тул жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.


НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгосон. Энэхүү өдрийг дэлхий даяар тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 30 жил, Монгол Улс 21 дахь жилтэйгээ золгож байна.




Холбоотой мэдээ