Ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулж “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Энэ үеэр Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбооноос “Би сонгож чадлаа” лекцийг явуулж, ахлах ангийн нийт 500 орчим сурагчдад мэргэжил сонгохдоо анхаарах зүйл, гаргадаг нийтлэг алдаа, өнөөгийн зах зээлийн шаардлага, гадаад дотоодын их, дээд сургуулийн мэдээлэл, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгөв.
Мөн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын судалгаанд үндэслэн “Миний ажил мэргэжил-Миний үнэт зүйл” сэдэвт ток шоуг зохион байгуулж, Багш, Эдийн засагч, Эмч, Хуульч, Инженер, Цагдаа мэргэжилтэй, тухайн салбаруудад ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг урин туршлага судлуулах уулзалт, ярилцлагыг хийсэн юм.
Түүнчлэн сурагчид Мэргэжил сонголтын талаарх ойлголт, Өөрийгөө судлах, Мэргэжлээ судлах, Шийдвэр гаргах, Сургуулиа сонгох, Зорилготойгоор суралцахуй сэдэвт бүлгүүдэд өөрийн сонголтоор хуваарилагдан мэдээлэл, зөвлөгөө авлаа.

Б.Батчимэг