Д.Лүндээжанцан гишүүний нэрэмжит шатрын тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, гавъяат хуульч Д.Лүндээжанцангийн нэрэмжит Хангайн болон Говийн бүсийн өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Арвайхээр хотноо боллоо.
Оюуны спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадвар, чансааг дээшлүүлэх зорилготой эл тэмцээнийг БСУГ, МСҮТ, аймгийн Шатрын холбооноос долоо дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд тэмцээнийг ОУ-ын мастер Г.Мөнхгал шүүн явуулжээ. Тэмцээний өсвөр, насанд хүрэгчид гэх ангилалд долоон багийн 112 тамирчин оролцож, оюун ухаанаараа “дайтсан” бөгөөд багийн дүнгээрээ эхний гурван байрт Булган, Өвөрхангай, “Шинэ зуун” клубын баг, тамирчид шалгарсан байна.

Б.Батчимэг