Тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх төсөл Баянхонгорт хэрэгжинэ
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг Баянхонгор, Увс, Сэлэнгэ аймгийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Төсөл хэрэгжих гурван аймгийн нэг болох Баянхонгороос аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаныхан тус ажиллагаанд оролцож байна.
2145 өдөр