Тушаасан алтны 70 хувийг иргэд нийлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-14 15:45:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лабортори энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алтыг Монгол банкинд тушаажээ.

Нийтдээ 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн бөгөөд энэ тоо хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байгаа аж.

Энэ онд тус лабораториор үйлчлүүлж буй ААН-ын тоо арав болсон бол нийт тушаасан алтны 70 хувийг иргэд нийлүүлжээ.

Тус лабораторид тушаасан алтыг арилжааны хоёр банкаар дамжуулан, тухайн өдрийн ханшаар Монгол банкинд тушаадаг байна.

Холбоотой мэдээ