Хангайн уулархаг нутгаар цочир хүйтэрнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-07 15:05:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар цочир хүйтэрнэ.

Тодруулбал, Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0 градусаас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэлт" гэдэг байна. Есдүгээр сарын 7-нд хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэх бол, цаашдаа нийт нутгаар сэрүүсэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Мөн 11,12-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, салхи говийн нутгаар 10-12м/с хүрч ширүүснэ. Ойрын өдрүүдэд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, говийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх юм байна. 

Холбоотой мэдээ