Монголын Оюун ухааны академи Баянхонгорт салбараа нээнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-12 23:15:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Оюун ухааны академи /МОУА/-ийн Баянхонгор дахь гэрээт салбарын нээлтийг энэ сарын 27-нд хийхээр товложээ.
Энэ үеэр МОУА-ийн захирал Х.Хатанбаатар Баянхонгорынхонд "Тархиа үр дүнтэй ашиглах нь" сэдвээр лекц уншина.
Нээлтийн үйл ажиллагаа Баянхонгор Олон улсын сургууль дээр болох бөгөөд орон нутгийн долоо дахь салбар болж байгаа аж.
Ташрамд, Тус академийн салбар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймагт ажилладаг байна.
Холбоотой мэдээ