Тойм
Хүлэмжийн аж ахуй
Харин  төмс, хүнсний ногоо, тэр дотроо нарийн ногоо (амтлах, үнэрлэх)-г хүлэмжид ургуулж байна. Гэхдээ манай улс нарийн ногооныхоо 95 хувийг импортолдог гэсэн албан бус мэдээлэл цацагдаад байгаа юм. Үнэхээр ч хүлэмж (хамгаалалттай тариалангийн үйлдвэрлэл)-ийн аж ахуйг одоогийн байдлаар, 84,4 га-д иргэн, аж ахуйн нэгж эрхэлдэг. Хүлэмжийн аж ахуйн  22 га нь өвлийнх, бусад нь зуных ажээ. Өвлийн хүлэмжийн аж ахуйн 22 га талбайгаас жилд нэг  мянга 855 тн нарийн ногоо хураан авдаг. Харин зуны 62,4 га талбайгаас дөрвөн мянга 823 тн ургац хураадаг аж. Бид нарийн ногооны ийм хэмжээний үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ есөн мянган тн ийм төрлийн ногоо импортолж байгаа гэнэ. Энэ бол ХХААХҮЯ-аас гаргасан мэдээ. Хүлэмжийн аж ахуйг 2020 он гэхэд  20 га-гаар нэмэх буюу  104 га-д хүргэх ажээ. Хоёр жилийн дотор нэмэх нарийн ногооны 20 га-гийн хүлэмжийг өвлийнх байхаар тооцон, жилд хураан авах ургацын хэмжээг 6,5 тн-д хүргэх зорилт тавьжээ.
92 өдөр
Эрсдэл дундах энхрий үрс
Тухайлбал 2015 онд  17  хүртэлх насны охидыг хүчиндсэн тоо 197 байжээ. Харин 2017 онд 343 болж нэмэгдсэн гэнэ. Хүний ёсонд байж  болохгүй, муу муухай зүйл гэрлийн хурдаар өсөж байгаагийн нотолгоо энэ биз. За тэгээд энэ талын үйлдэл ухамсарт хүн хийх байтугай цагаан цаасан дээр хараар бичихэд ой гутмаар зүйл. Тэр бүхнийг  бичиж “бузар” үйлдлээс хол байгаа хүүхэд, аав, ээжийг цочролд оруулах хэрэггүй болов уу. Гэхдээ энэ сэдвийг хэвлэл мэдээлэл хөндөхгүй орхиж болохгүй. Энэ байр сууринаас энэ талын мэдээлэл, тоо баримтын мөрөөр орлоо. Гэмт үйлдлийн тоо баримт ямарч их юм бэ. Тэр бүгдийг энд дурдах шаардлагагүй биз ээ. Тэгээд ч өргөн дэлгэр нэг бүрчлэн ярьж, бичих зүйл энэ биш гэж үзлээ. Охидыг тойрсон гэмт хэргийн талаар болгоомжгүй мэдээлэх нь ямар хор уршигтайг дээрх жишээнээс харж болно. Ийм мэдээллийг олон нийтэд цацах нь сэжиг таамаглалгүй байгаа зарим хүнд буруу сэдэл өгөх аюул араасаа дагуулж мэднэ. 
97 өдөр
Оюутолгой
Оюутолгойн талаар нийтлэлч Баабар “Монголын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа. Уг уурхайн хөрөнгийн биржийн үнэлгээ цагтаа бараг 30 доллар хүрч байсан бол одоо нэг доллар тавин цент байна. Энэ юу гэсэн утгатайг энд хуралдан суугаа эдийн засагчид эрх биш ойлгох бизээ” гэж бичсэн байна.  УИХ шалгалтын дүнгээ хэлэлцэж эцэслэн шийдэхгүй бол Оюутолгойн талаар цэгцтэй ойлголт нийгэмд бүрдэхгүй бололтой. Ингээгүй тохиолдолд Оюутолгой 15 толгойтой атгаалжин хар мангас болон хувирна. “Мангас”-ыг дарж таарна. Ийм үйл явдал болбол гадаадын хөрөнгө оруулалт “0” болно гэж зарим шинжээчид хэлдэг. Гэхдээ ингэж хэлдэг шинжээч цөөхөн. Энэ бүхэнд цэг тавих газар УИХ.  Тэд тус компанид хоёр жилийн хугацаанд хийсэн шалгалтын дүнгээ хэлэлцээгүй байна. Гэвч тэрхүү шалгалтын материалыг тойрсон улс төр хийх явдал гаарлаа. Улстөрчдийн энэ үйлдэл хаана хүрэх, хэр зэрэг урт хугацаанд үргэлжлэх вэ гэдгийг харах үлдлээ.
99 өдөр
Хууль гаргаж 2015 онд ил болгосон 33 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө
Хууль зүйн байнгын хорооны хурал дээр сөхөгдсөн энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболдоос  “та ийм хууль батлагдахад УИХ-ын даргаар ажиллаж байсан. Тухайн үед ( АТГ-ын дарга бондын мөнгө гэж хэлсэн)  яагаад ийм хууль батлав” гэж  УИХ-ын зарим гишүүн (Т. Аюурсайхан) асууж тодруулах хэмжээнд хүрлээ. Чуулган дээр гарсан дээрх асуултад, З. Энхболд “эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийг 2015 онд батлахад, УИХ-д Ардчилсан нам, МАН, МАХН суудалтай байсан юм. Бүгд ярьж хэлэлцээд баталсан. Тэр үед би УИХ-ын чуулганыг удирдаж байсан, хуучин парламентын баталсан хуулийн талаар би дангаараа хариуцлага хүлээхгүй. 2015 онд Чингис, самуурай бонд нийлээд хоёр тэрбум ам. доллар, нийлээд гурван их наяд төгрөг. Гэтэл ил болсон хөрөнгө 33 тэрбумаар яригдаж байна. Тэгээд ч тухайн үед боондуудын мөнгө зарцуулагдаагүй байсан. Түүнийг бондын мөнгө гэж үзэх боломжгүй. Шаардлагатай бол УИХ-д 65 суудалтай МАН хуулийг хүчингүй болгож болно. Өршөөгдсөн хөрөнгийг ил тод болгох саналыг би дэмжиж байгаа. Харин өршөөлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийг мөнгөн дүнгийнх хамт жагсаалтаар ил болгох хэрэгтэй” гэсэн хариулт өгч байв. Эндээс хуулийн дагуу ил болсон мөнгөн хөрөнгийн талаарх улс төрчдийн хэлж байгааг харахад нэг хэсэг нь бондын мөнгө гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь үгүйсгэж байна. Энэхүү эсрэг тэсрэг байр суурь нийгмээрээ хоёр талцаж 33 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн талаар  ярих ярианы сэжүүрийг сөхөв бололтой.
103 өдөр