Тойм
Өрхийн тариалангийн өнгө төрх
Улсын хэмжээнд хүнсний төрөл бүрийн ногоо тарьдаг 14,728 өрх байна. Өрхийн тоог Үндэсний статистикийн хороо аймаг, нийслэл, сум, дүүрэг баг, хороо тус бүрээр нь гаргажээ. Нийслэлд  1369 өрх хүнсний төрөл бүрийн ногоо тарьдаг аж. Тэгвэл Дархан (Дархан- уул аймаг) хотод хамгийн олон буюу 3312 өрх төрөл бүрийн хүнсний ногоо тарьдаг гэсэн мэдээлэл байна. Улаанбаатар хотоос Дархан бол хүн ам, өрхийн тоогоор хамаагүй цөөн. Гэтэл хүнсний ногоо тарьдаг өрхийн тоогоороо нийслэлийг ардаа орхисон байх жишээтэй. Зах зээлийн хувьд ч нийслэл Дарханыг дагуулахгүй. Гэвч дарханчууд хүнсний ногоо тарих өрхийн тоогоор улсын хэмжээнд толгой цохиж байна. Улсын хэмжээний хүнсний ногооны тарьсан талбай, хураасан ногооны 75 хувь (ойролцоогоор)-ийг  өрхийн тариалан эрхлэгчид эзэлдэг байна. Өрхийн ногоочид 6677 га талбайд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж, тэндээс 76,613 тн хүнсний ногоо хураан авчээ. Харин энэ жил хүнсний ногоо тарих талбайг 3000 га-гаар нэмэн 11000 га-д хүргэхээр төлөвлөжээ. Энэ төлөвлөлтийн хүрээнд хүнсний ногоо тарих өрхийн тоо өсөх магдлалтай гэж ойлгож болно.
205 өдөр
Төмсний тариалалт болон түүний ач холбогдол
Тэгвэл 2020 онд төмс тарих талбайг 16,000 га болгон нэмэхээр төлөвлөжээ. Тарих талбай өргөжихөд хураах төмсний хэмжээ нэмэгдэх нь ойлгомтой. Ийм болохоор 2020 онд өмнөх оноос илүү их төмс хураан авах магадлалтай. Яг ийм тохиолдолд импортын төмс, хүнсний ногоонд өндөр татвар ногдуулж дотоодын зах зээлийг хамгаалах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч ирнэ. Иймээс хүнсний ногоо, төмсний дотоодын зах зээлийг хамгаалах эхний алхам хийх бололтой. Парламентад, гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар импортын төмс, хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хууль (4 дүгээр сарын 7)-ийн төсөл өргөн барьжээ. УИХ удахгүй ногоочдоо дэмжсэн хуулийг батлах биз. Нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьж  импортын төмс, хүнсний ногоонд өндөр татвар ногдуулбал дотоодын зах зээлийг хамгаалсан сайн үйлс болно.
209 өдөр