Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтаар дөрвөн баримт бичиг батлав
БАКУ. /Аzertac/. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний /ЭҮНХ/ 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Азербайжаны нийслэл Баку хотноо бямба гарагт дуусжээ. Түүнд оролцогчид шинэ геополитикийн бодит байдалтай уялдуулан байгууллагын гүйцэтгэх үүргийг эрчимжүүлэх, мөн уг хөдөлгөөнийг гишүүн орнууддаа эрч хүчтэй, үр дүнтэй дэмжлэг үзүүлдэг механизм болгохын тулд зохицуулалтын түвшнийг нэмэгдүүлэх зэргийг үүрэг болгосон дөрвөн тунхаг бичиг баталжээ.
2067 өдөр