Билл Гейтс манай гарагийн хамгийн баян хүн цолоо эргүүлэн авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-11-16 13:33:25

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хөрөнгийн хэмжээгээр онлайн худалдааны хамгийн том компани болох Amazon-ы тэргүүн Жефф Безосыг гүйцэж түрүүлэн хоёр жилийн дараа Bloomberg-ийн тэрбумтнуудын индексийг тэргүүллээ гэж Bloomberg агентлаг мэдээлэв.  


Одоогийн байдлаар Гейтсийн хөрөнгийн хэмжээ 110 орчим тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол Безосынх 109 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Жагсаалтын гуравдугаарт, Францын тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний LVMH /Louis Vuitton Moet Hennessy/ корпорацын тэргүүн Бернар Арно 103 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө бичигджээ.


Үүлэн тооцооллын үйлчилгээ хийх 10 жилийн хугацаатай 10 тэрбум ам.долларын гэрээ байгуулах эрхийг хэдийгээр “Amazon” компани авах нь гарцаагүй байсан боловч АНУ-ын Батлан хамгаалах яам “Microsoft” компанид өгсөнтэй холбоотойгоор Гейтсийн орлого өсжээ. Энэ шийдвэрийн дараа Безосын компанийн хувьцааны ханш 2 орчим хувиар унасан байна.


Холбоотой мэдээ