“Dow Jones” индекс анх удаа 28 мянган пунктийг давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох “Dow Jones” баасан гарагт анх удаа 28 мянган пунктийг давлаа.
Нью-Йоркийн хөрөнгийн биржийн баасан гарагийн арилжааны явцад “Dow Jones” индекс 222.93 пункт буюу 0.80 хувиар өсөж, арилжаа дуусах мөчид 28 004.89 пунктэд хүрсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын зах зээлийн хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг S&P 500 индекс 23.83 пункт буюу 0.77 хувиар өсөж, 3 120.46 пункт болсон байна. Түүнчлэн “Nasdaq” цахим биржийн индекс 8 540.83 пункт болж өссөн нь 61.81 пункт буюу 0.73 хувиар өссөн үзүүлэлт аж.
“Dow Jones” индексийн хувьд өнгөрөгч долдугаар сарын 11-ний өдрийн арилжаа дуусахад 27 мянган пунктийн босгыг давж байжээ.