БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-18 12:37:49

ТОКИО. /TASS/. БНАСАУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Цой Сон Хи ОХУ-д айлчлахаар даваа гарагт тус улсыг зорьсон тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, тэрбээр даваа гарагийн өглөө Пёньянаас ниссэнийхээ дараа Бээжинд буужээ. Түүний айлчлалын зорилгын талаар мэдээлээгүй бөгөөд Солонгосын хойгийн байдал болон АНУ-тай хийж буй хэлэлцээний талаар ОХУ-ын талтай санал бодлоо солилцож магадгүй гэж таамаглаж байна.


Дональд Трамп, Ким Жөн Ун нарын Ханойд хийсэн уулзалт амжилтгүй болсны улмаас Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ, БНАСАУ-ын зөвлөлдөх уулзалт энэ оны хоёрдугаар сараас хойш зогссон юм. Хоёр орны удирдагчид хамгийн сүүлд зургадугаар сард Панмүнжомд уулзахдаа, яриа хэлэлцээг дахин эхлүүлэхээр тохиролцсон боловч одоог хүртэл эхлээгүй байгаа билээ.


Холбоотой мэдээ