Индонезын парламентын доод танхимын даргаар анх удаа эмэгтэй хүн сонгогджээ
СИНГАПУР. /TASS/. Индонезын парламентын доод танхим буюу Ардын төлөөлөгчдийн зөвлөлийн даргын албыг анх удаа эмэгтэй хүн хашихаар болжээ. “The Jakarta Post” сонинд бичсэнээр, орчин үеийн Индонез улсыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд үндэсний баатар Сукорногийн зээ охин Пуан Махарани парламентын доод танхимын дарга болсон байна.
2047 өдөр