Нийт нутгийн 60 гаруй хувьд ургамал хэвийн ургажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-06-24 10:59:58

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас энэ сарын 20-нд гаргасан мэдээллээр, манай орны нийт нутгийн гурван хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтайн зарим, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн ганц нэг сумын нутгаар ургамал муу ургажээ.


Харин 61 хувьд буюу Архангай, Говьсүмбэрийн нийт, Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв,Хэнтий, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар буюу 36 хувьд нь ургамал дунд зэргийн ургасан байна.



Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.8 градусаар дулаан, говийн нутгаар дунджаас 0.1- 3.9 градусаар хүйтэн, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатарын цөөн сумын нутгаар дунджаас ахиу оржээ. 

Холбоотой мэдээ