Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар АСЕАН-тай хамтран ажиллахад бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАНГКОК. /TASS/. Өмнөд-Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнуудтай БНХАУ хамтран ажиллахад бэлэн байна. Ийм мэдэгдлийг тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян ням гарагт АСЕАН-Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр хийжээ.
“Бээжин АСЕАН-тай зөвшилцөлд хүрсний үндсэн дээр хамтран ажиллаж, урт хугацаанд энх тайван тогтоох, тогтвортой байдлыг хангахад бэлэн байна” гэж Хятадын Засгийн газрын тэргүүн мэдэгджээ. Тэрбээр мөн “Өмнөд Хятадын тэнгисийн ёс зүйн дүрмийг боловсруулахад талууд ахиц дэвшилд хүрсэн болохыг" цохон тэмдэглэсэн байна.
Хөлөг онгоцоор явах зарчим, хоёр болон олон талын зөвлөлдөх механизм, болзошгүй үйл явдлыг зохицуулах арга замыг тодорхойлсон уг баримт бичгийг хэдэн жилийн турш боловсруулж байгаа юм.
Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлууд /Сиша/, Спартли /Наньша/ бүлэг арлын эзэмшлийн асуудлаарх маргаан АСЕАН-ы гишүүн болох хэд хэдэн улс болон БНХАУ-ын хооронд олон жилийн турш үргэлжилж байгаа билээ.