“Airbus” хорт утаа ялгаруулдаггүй нисэх онгоц бүтээнэ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-11-18 12:04:29

ПАРИС. /Bloomberg/. Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани байгаль орчныг бохирдуулдаггүй нисэх онгоц бүтээхээр төлөвлөж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Сандра Шеффер мэдээлжээ.


Түүний хэлснээр, 100 зорчигчийн суудалтай, нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй нисэх онгоцуудыг 2030 онд орон нутгийн нислэг үйлдэхэд ашиглана. Үүнээс гадна, “Airbus A350” зэрэг холын зайн нислэг үйлддэг нисэх онгоцуудад хорт утааны хаягдлыг багасгадаг шинэ технологи ашиглахаар төлөвлөж байгаа аж.


Агаарын тээврийн компаниудад байгаль орчин бохирдуулсны татвар ногдуулна гэж өмнө нь Европын холбооны хэд хэдэн орны эрх баригчид мэдэгдсэн байна.


Умард мөсөн далайн бүсийн агаарын температур нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн 20 хувийг нисэх онгоцны хорт утаа эзэлдэг болохыг судлаачид 2009 онд тогтоожээ.


Холбоотой мэдээ